FREE HAND

Сайн уу? Блог минь. 2014 ны тайлан

Бичсэн: Цагаан хараацай
19:55, 2014-12-22 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Блогтоо оролгүй уджээ. Саяхан дурласан охин шиг, хашир суусан бүсгүй шиг, халамцуу агсам эр шиг, хамгийг мэддэг мэргэд шиг л хаа хамаагүй санаанд орсон бичвэр бүхнээ санаж бодох юмгүй бичдэг байжээ. Ноороглосон эхүүдээ эргээд харахаар засах, хасах ч юм их байна, за яахав дажгүй шүү гэх ганц нэг бичвэр ч байна, за арай ч дээ гээд халаглах гэнэн ч бичвэр их байна. Юутай ч блогмндээ баярлалаа. Хэдэн жилийн өмнөөс гар бичмэлүүдээсээ засварлаад өгүүллэгийн номоо ирэх онд хэвлүүлэх санаатай байгаа. Энэ блогтоо тэмдэглэж байснаасаа зарим нэгийг нь редакторлаж, засаж оруулах байх.  Хайку шүлгийн туха...


Намар хэмээх бүлэг шүлэг

Бичсэн: Цагаан хараацай
16:24, 2013-09-26 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Намар хэмээх бүлэг шүлэг 
- - - - - 

Алганаас том навчис
Аяар аяар сарнисаар...
Ахиад нэг намар 
. . . . . .
Энэ навчис унахын тоолонд
Энэ л намар ирэх бүрийд
Гуч хүрээгүй найрагчдын
Гунигийн шүлгэс нэмэгдээд 
Гэнэн бүхэн ухаажаад
Гүн ухаантан болсон мэт 
- - - - - 
"Над дээр нэмэх нь чи тэнцүү хайр" 
Наргиан мэт харагдах турьгүй бичиг
Нарийн гудамны өмнөхөн
Намрын бороонд тодроод
Нааш цааш холхих олны хэнэггүй харц
Намсхийн нэг зогтусаад холдох 
 - - - - - -
Намрын өглөө

Хүйтэн энэ л өглөө 
Хүн бүхэн амьсгалаа дотогшоо залгиад
Хүсэл нь гэртээ
Хөл нь ажил руугаа зүглэнэ  
Хотын цэцэрлэгийн 
Хашааны мухарт
Хөөрхий тэнэ...


House design

Бичсэн: DESI
13:29, 2013-06-07 .. Бичигдсэн: Миний бүтээл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос




















Зарим нэг алцганасан тэнэгүүдэд

Бичсэн: DESI
10:43, 2013-05-22 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Өтөл, төгсгөл, эцсийн амьсгал өөрт чинь тохиогүй юм шиг битгий алцгана бүсгүй минь
Өрөөлийг өөрт чинь, өрийн данстай мэт өнгө мөнгөөр хэмждэгээ боль бүсгүй минь
Чиний залуу бие хормын төдийд балчигдаж, ганцхан шөнийн цэнгэлээр гайд гардаг юм бүсгүй минь
Залуу хонгор нас чинь, авсан цэцэг шиг чинь гундаж авс, хогын саванд аль аль чинь таглагдана.
Сайхан төрлөө гээд өтөл чамайг тойрохгүй ээ, хөөрхөн төрлөө гээд эрлэг чамайг ялгахгүй ээ
Үхэх төрөхөөс өөр үнэнгүй энэ хорвоод үйлдэж байгаа нүгэлийнхээ үрийг даахаар үйлд
Өтөлж ганцаардах насандаа санаа алдахгүй амьдарч
Өгөрч хатах цогцосоо булуулах ...


Яаж амьдрахыг аав ээж биш Амьдрал өөрөө заагаад өгдөг юм билээ...

Бичсэн: DESI
15:27, 2013-03-24 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Өглөө гараад л орой орж ирдэг нэг л их ажилтай хүн. Эцэг эхээсээ өрх тусгаарлалгүй залаад ирсэн жанжин шиг амьтан орж ирж хийсэн хоолыг нь хоолой давуулж залигчихаад, хиртэй хувцасаа угаалгын өрөөнд шидчихээд л ор, дэрээ ч хураалгүй хаяад л гардаг байж билээ... Гэнэтхэн дүү нар зарим нь зулзагалаад зарим нь зулзаглуулаад бүл нэмээд багтаж шингэх газаргүй болоод ад үзэгдэж хөөгдөж туугдахдаа хүрээд ирдым биз дээ. Анхны хүү болж аав ээжийгээ баярлуулан гэр дүүрэн гэгээ цацруулсан том хүүгийн Ретинг анхны ач, зээгий сургаар газартай шороо бужигнуулаал унаа. Одоо тэгээд яахуу дээ авсан авгай...


Хайкун кукай уралдаанууд

Дэлхийн хайкун уралдаанууд уламжлал болон жил бүр, улирал бүр явагддаг бөгөөд манай "Хязгаараас цааш " бүлгийн гишүүд зуны, намрын, өвлийн хаврын уламжлалт кукайнуудад 2012 оноос амжилттай оролцсоор ирсэн билээ. Ямартаа ч 40 гаруй орны 140өөд хайкучдын дунд бидний хайкунууд өнгөтэй байж, сайхан Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнд сэрсэн сэрэл мэдрэмжээ бусад орны яруу найрагчидтай хуваалцаж байгаагаа блог уншигчиддаа дуулгахад таатай байна.  Энэ удаагийн Европийн хаврын кукайд бүлгийн гишүүн Н.Түвшинзаяа бид хоёр тус хайкунуудыг сойсон билээ. Цаашдаа кукай, контест уралдаануудад хэрхэн оролцсо...


Нам гүмийн захидал

Бичсэн: Цагаан хараацай
11:28, 2013-02-21 .. Бичигдсэн: Миний хайку .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

цагаан хөнжил 
зөөлөн чихрав
нам гүм тал...
- - - - - 

цасан дээр 
ил захидал-
туулайн мөр
- - - - - 
цасан дунд 
бөөн толбо дурайх нь
миний бодол л аж. 
- - - - - - 
2013-02-21


Шөнийн шүлэг

Бичсэн: Цагаан хараацай
01:12, 2013-02-02 .. Бичигдсэн: Тэрлэсү .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Чимээгүйн ноёрхолыг хагалж
Чиний амьсгаа ойртохуй
Дэрэн дээр туссан сарны гэрэл
Дэндүүхэн эрээгүй чичрэнэ
Амрагийн бүжгийн хэмнэл
Аальгүй сарыг ичээхгүй
Саяхан л нөмөрч байсан
Саарал үүлсээ тайлчихаж
Чармай шалдан саран 
Шөнийн тэнгэрт тодроод 
Шөнийн бүжиг сонирхоод
Чухам нэг л гэгэлгэн.

П.Надалсүрэн 
2013 оны 2 сарын 1


Нутгийн дэрсэнд нуугдсан үнэн /богино өгүүллэг/

Бичсэн: Цагаан хараацай
00:41, 2012-12-29 .. Бичигдсэн: өгүүллэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Дэрмээ нутагтаа зартай дэгс залдаг эр. Миний мэдэхийн л түүний адал явдлууд сардаа шинэчлэгдэж сумын авгайчуул, хүүхнүүдийн данх тойрсон хөөрөлдөөнөөс өгсүүлээд шатар, хасаа тоглох эрчүүдийн утаа манан дунд муухан киноноос илүүтэй нүдэнд харагдтал яригдаж хи хи, ха ха, пүү паах, пар пэр, есөн өнгийн инээдийг ялгаруулж байдагсан. Дэрмээгийн амнаас нэг үг гарлаа гэхэд цаашлаад нэмэр хачир, чимэг тодотгол нэмэгдсээр сонин ховор түүх ч болж орхидог нь гайхалтай. Хөдөө багийн нэгэн малчин сумаар ороод буцахдаа Дэрмээгийн тухай паян дуулалгүй ирсэн бол алдас болно гэж боддог юмуу заавал нэг шинэ мэ...


Хараацайн нэг жилийн тайлан буюу 2012 ба би:

Бичсэн: Цагаан хараацай
23:55, 2012-12-20 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Манайхаар шагайсан, зочилсон зочид, блогчин найзууддаа мэнд хүргэе. Хараацай миний бие болсон болоогүй шүлгэнцэрүүдээр сэтгэлийн хөдлөл, хөөрөл, гунигуудаа бичсэн, басхүү хааяа нийгмээс олж хардаг өгүүллэгүүд, дуртай хайкугаа бичдэг энэ блогтоо шагайлгүй нэлээн удчихаж. Фэйсбуукын идэвхитэй хэрэглэгч байж тэндхийн идэвхитэй амьдралд, нөхдүүдийн өдөр бүрийн амар мэндийг шууд хардаг болохоор цаг зав гарсан үеэр тийшээ гүйдэлтэй болсон байна. Нэг жилийн хугацаанд нэлээд ажил амжуулсан ч байна. 
санаанд орсонгуудаа дурдаад дурдаад блогтоо үлдээе гэж саналаа. 
КИНО ба Би 
1. Кино урлагийн салбар луу с...


{ Сүүлийн хуудас } { 1-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Лого тэмдэгтийн тухай
moon
Брэнд ба Брэндингийн тухай
DESIGN new new new new new
setgegdel
setgegdel
singleness
mother fixation
horse.04
horse.03
horse.02
horse.01
composition
two horse
wind

Найзууд

DESI
Цагаан хараацай