FREE HAND

Лого тэмдэгтийн тухай

                                                              Лого тэмдэгтийн тухай

                                    Эрдэм шинжилгээний илтгэл

         Хураангуй

         Лого тэмдэгтийн ач холбогдол, хэрэглээ шаардлага хэрхэн бүтээх нь төрөл хэлбэрүүд

Түлхүүр үгс

График дизайн, тэмдэгт / лого / түүний хэрэгцээ

Өнөөдөр бид улсынхаа сүлд тэмдэгтээс эхлээд үзэсгэлэн, баяр ёслол, спорт, нийгэмлэг, барилга байгууламж, зар сурталчилгаа, уран бүтээлчид, зохион бүтээгчдийн гаргасан тэмдэгт гээд бүхэл бүтэн тэмдэгт / лого / -ээр дүүрэн ертөнцөд амьдарч байгаа билээ. Судалгаа шинжилгээ хүмүүсийн харилцаанд түүний системийн нөлөөллийн асуудлыг семиотика "semios-тэмдэг" гэгч ухаан шинжлэн судалдаг. Тэмдэгт буюу лого нь график дизайны нэг төрөл бөгөөд эх үүсвэр нь эрт дээр үеэс тавигдан хэрэглэгдсээр иржээ.

Дэлхийн улс үндэстэнүүд овгын байгуулалттай байх үеэс эхлэн нэг овог нөгөөгөөсөө ялгахар тэмдэгт бүхий бэлгэдэл болгон хэрэглэх болсон байна.

Эрт дээр үед түүнийг тамга, дараа нь худалдааны марк 19-р зууны сүүлчээс барааны тэмдэгт гэсэн тогтсон нэр томъёо бий болж ийнхүү янз бүрээр нэрлэж байсан түүх байгаа боловч зориулалт нь нэг байсан ба албан ёсны баримт бичиг, барааны үйлчилгээний гэсэн нэр томъёогоор хэрэглэж заншжээ.

Өнөө үед улс орнууд үйлдвэрлэл худалдааныхаа хөгжлийг дотоод гадаадын зах зээлд сурталчилан таниулах, мэдээлэх, тухайн барааг бусад улс орны үйлдвэрийн ижил төрлийн бараанаас ялгар зорилгоор тогтоосон журмын дагуу үйлдэж, патентын байгууллагад бүртгүүлж, хэрэглэх эрхийн гэрчилгээ авсан тэмдэгтийг тухайн бүтээгдэхүүний шошго, зүүлт, хайрцаг сав баглаа боодол, гэх зэрэг бүхийл сурталчилгааны хэсэгт тавьдаг. Тэгэхээр тэмдэгт нь тухайн улс орон, үйлдвэр компани, бүтээгдэхүүнийг суртачилан таниулах төдийгүй зах зээл эдийн засгийн хувьд төлөөлөгч нь болж нийгмийн харилцааны гол хэрэгсэл болоод байгаа юм.

Лого ба  Тэмдэгт гэдэг нь тухайн байгууллагын мөн чанар үйл ажиллагааны онцлогыг маш энгийн хялбар дүрслэлээр мөн уншихад амархан үг, үсгээр илэрхийлэгдсэн, бусдаас ялгарах өвөрмөц шинжтэй, уран гоё гаргацтай байхаар зохион бүтээгдсэн дүрслэлийг хэлнэ.

 

Тэмдэгтийг дүрслэлийн хувьд 3 ангилна.

Ш  Байгууллагын нэр буюу үг, үсгээр зохиомжилсон. /logo type/ wordmark/ lettermark(text or abbreviated text)

Ш  Утга агуулгыг илэрхийлсэн дүрсээр зохиомжилсон тэмдэгт /Icon (symbol)/brand mark/

Ш  Үг үсэг буюу дүрсээр хосолсон тэмдэгт / combination(icon plus text)/

Лого /тэмдэгт/ хийхэд баримтлах хүчин зүйлс:

-       Урьд өмнө нь нийтээр хэрэглэж дасал болсон дүрсүүдийг хэрэглэхгүй байх

-       Уран сайхны хэллэгтэй, үсэг үгэн тэмдэгт товчхон

-       Зөв харьцаанд оруулан байгуулсан байх

-       Өнгийн зөв шийдлийг сонгосон байх.

-       Томоор болон жижгээр хийхэд үндсэн харьцаа нь алдагдахгүй байх.

-       Хар  цагаанаар болон эсрэг өнгөөр дүрслэрэд хэлбэрээ алдахгүй байх.

Лого буюу тэмдэгтийн давуу тал, ач олбогдол:

v         Тухайн компанийн шинэ дүр төрх, нүүр царайг тодотгон гаргах

v         Цаашид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоог хангах

v         Бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг пүүс компаниудаас ялгарах

v         Олон нийтэд танил болж, хүмүүсийн эрэлт хэрэгцээ ихэснэ.

v         Тухайн байгууллагын нэр төрийн баталгаа болох.

v         Улс орны гадаад болон дотоодын зах зээлд хамтарч ажиллах гол түлхүүр

болох

Дүгнэлт

Лого дизайныг хийлгэх эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, үүнийг дагаад гадаадын тэмдэгт /лого-г/ хуулбарлах хандлага ихэссэн. Иймд цаашдаа үйлдвэр компани, албан байгууллага нэмэгдэж, олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг дагаад , мэргэшсэн дизайнерын эрэлт ихэссэн тул өнөөгийн шаардлага хангахуйц мэргэжилтэн боловсон хүчин бэлдэх нь бидний сургалтын гол зорилго гэж дүгнэж байна.

 

Холбоос: www.designboo.com web page /design history adobe Acrobade

 

 

                                              2014, 02, 17

 


Сэтгэгдэл үлдээх

23:33, 2023-10-18 .. Бичсэн: Зочин
2023.10.18 wed.23:34 hicheeld mini ih tus bolloo. Thanks

{ Сүүлийн хуудас } { 1-р хуудас Нийт хуудасны тоо: 18 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Лого тэмдэгтийн тухай
moon
Брэнд ба Брэндингийн тухай
DESIGN new new new new new
setgegdel
setgegdel
singleness
mother fixation
horse.04
horse.03
horse.02
horse.01
composition
two horse
wind

Найзууд

DESI
Цагаан хараацай



:-)
 
xaax