FREE HAND | ||||||||||||||||||||||||||||||
DESIGN new new new new new
12:47, 2010-12-03
.. 1 сэтгэгдлүүд
.. Холбоос
Дизайн гэдэг энэхүү үг нь хүний амьдралын мөнхийн хэрэглээ болж чадсан урлаг юм Үгийн утгыг хувьд тайлбарлан тодорхойлохдоо судлаачид технологийн хөгжил болон нийгмийн хэрэгцээний өсөлтөөс хамааран 3-н үед хамааруулан тайлбарласан байдаг.
1-рт: XVIII- XIX зууны үеийн зах зээлийн нийгмийн баялаг капиталыг бүтээх үед хамааруулан тодорхойлохдоо Дизайн буюу бүтээгдэхүүн болон хэрэглээнд хандсан гоо сайхан ба эдлэлийг чимэглэн уран сайханчилах урлаг буюу ДИЗАЙН НЬ ХЭРЭГЛЭЭНИЙ УРЛАГ ХЭМЭЭН ТОДОРХОЙЛОЖ БАЙЛАА. 2-рт: XIX- XX зууны үе буюу шинжлэх ухаан технологийн дэвшил, их үйлвэржилт эдгээр хүчин зүйлийг дагалдсан хэрэглээнээс үндэслэн тайлбарлахдаа ДИЗАЙН НЬ ШИНЖЛЭХ УХААН болон ТЕХНОЛОГИ хоерыг холбогч гүүр гэж тайлбар өгсөн байдаг. 3-рт: XXI зууны үед дизайн хэмээх үгийг тодорхойлохдоо технологи болон орчин үеийн нэн шинэ үеийн шинжлэх ухааны бүтээлүүдээс хамааран нийгмийн сэтгэхүйд үүссэн механик үйл ажиллагааг ХЭРЭГЛЭЭНИЙ урлаг болох дизайнаар хүний сэтгэхүйг дизайнчилах мөн нийгэмд буй бүхийл ойлголтууд жишээ нь зах зээлийн өрсөлдөөн бий болгох зорилготой буюу ДИЗАЙН НЬ БИЗНЕСИЙН УРЛАГ гэж тайлбарлаад байна. Эдгээр тодорхойлолтуудаас харахад ямар ч үед дизайн нь хүний нийгмийн хөгжлийн салашгүй хэрэглээ болсоор байсан нь харагдаж буй болно.
Дизайны урлагын хөгжилийн үйл ажиллагааг чиглэл бүрээр нь схемчилэн үзүүлбэл /Шинээр бий болсон урсгалуудын холбоос орсон болно/
Барилга Архитектури дизайн Хувцас дизайн Office DESIGN Crystal DESIGN Funcional DESIGN Minimal DESIGN Үйлдвэрлэлийн дизайн График дизайн
-График дизайн Энэхүү дизайн нь хэн бүхний мэдэх өдөр дутмын хэрэглээнд байнга тохиолдох бүтээгдэхүүний шошго, лого тэмдэгт, сонин сэтгүүл самбар, мөн ном хэвлэлийн гэх мэт хавтгайд бүтээгддэг, бүхий л уран сайхны үйл ажиллагаанаас бүтдэг дизайныг хэлдэг болно. Шинэ урсгалууд: Official designЭнэхүү шинэ урсгал нь график дизайныг даган гарч ирсэн төрөл бөгөөд хэдийн дэлхий дахины хэрэглээ болсон гэж үздэг бөгөөд гол хэрэглээ зориулалт нь хавтгайд буюу хэвлэмэл байдлаар хэрэглэгчдэд хүрч буй мэдээллийг хамгийн амар хялбараар хүлээн авагч талыг уйдаахгүйгээр хүргэхэд гол зориолгоо болгодог бөгөөд жишээ нь албан байгууллагын бичиг баримтын соёл мэдээллийг схемчилэх локиг дарааллыг дүрсжүүлэн хавтгайн элементүүд болох цэг, шулуун , тойрог гэх мэтийг ашиглан мэдээллийг хавтгайд уран сайханчилдаг төрөл юм.Гол хэрэглээг тодорхойлохдоо Оffice хэрэглээнд илүү их үр өгөөжтэй гэж үздэг байна.
2. Үйлдвэрлэлийн дизайн Үйлдвэрлэлийн дизайн нь эдлэл болон машин техникийн гадаад, дотоод хийц буюу /эргономик, гармония/ бүтцийг харгалзан бүтээгдэхүүний зохион бүтээх үйл ажиллагаатай уран сайхан буюу дүр төрхийн хамааралтай байх дизайн болно. Шинэ урсгалууд: Crystal design Үйлдвэрлэлийн дизайнад энэхүү нэр томъёо 2004 оноос ихээхэн хүч түрэн гарч байгаа бөгөөд үйлдвэрлэл дэх зах зээлийн хэрэглээ нь мэдээллийн технологи буюу компьютер үйлдвэрлэл түүнийг дагалдах хэрэгсэлүүдийн дизайнад ихээхэн ашиглах болсон. Бас л нийгмийн шаардлагаас үүссэн гэж үздэг хэт их механик орчинд ажилагсадын сэтгэхүйн ачаалалыг багасгах зорилгоор орчин дахь ажлын багаж PC ташинуудын эд анги түүний программын дизайныг тунгалаг нэвт харагдах байдлаар шийддэг нь бүх талын үр өгөөжээ өгч ихэлсэн байна. Жиш нь : агуу компьютер үйлдвэрлэгч Apple MAC-ийн дизайнаас үндэстэй амжитыг хараж болох байна. 3. Хувцас дизайн Хувцас дизайн хүнийн үйл хөгжлийн үйл ажиллагаанаас үүссэн бөгөөд бүгдийн хэрэглээ болсон урлаг юм. Үйл ажиллагаа, хөгжилийн зарчим нь хүний биеийн /антропометр, цаг улирал, нийгмийн сэтгэхүйд гарсан өөрчилөлт PR/ зэрэгээс хамааран динамак хэлбэртэй байдаг. Өнөөгийн төвшинд олон чиглэлд салбарлан хөгжиж байна. Жишээ нь /романи, баррако/ гэх мэт Шинэ урсгалууд: Funcional designFuncional дизайн энэхүү урсгал нь хувцас дизайнд хамаарагдах шинэ төрөл бөгөөд тодорхой нэгэн үйл ажиллагаанаас хамааран хувцасны өнгө хийцийг шийдэж өгдөг бөгөөд жишээ нь орчин үеийн мэс заслын эмч нарын хувцас тайван ногоон өнгөтэй болсон нь бас л эмчлүүлэгчийн сэтгэхүйд тайван орчинд байгааг мэдрүүлэх мөн итгэл найдвартай харагдуулдагаас хагас ногоон өнгөөр сонгодог байна. Өөр нэгэн хэрэглээ нь цэргийн армийн салбарт ихээхэн ашиглах болсон бөгөөд НҮБ-ийн цэргүүдийн хувцасны өнгө үйл ажиллагаа явуулах орны ард түмний өнгийн билэгдэлээс хамаараад байнгад солигдох төлөвт ороод байна.
4. Барилга архитектури дахь дизайн Энэ төрөл дээрхийн адил хүний нийгэмших болон хөгжлийн үйл явцаас үүссэн нэгэн төрөл хэрэглээнээс үүссэн гоо уран сайхны хэрэглээ юм. Барилга архитектури дизайн нь орчиндоо дасан зохицох /ансамбль/ чадавхийг өөрт агуулсан байдгаараа нэлээн томоохон цогц нүсэр үйл ажиллагаа бөгөөд дээрхи төрлүүдийг бараг бүгдийг өөртөө агуулсан байдаг гэж үздэг байна.. Шинэ урсгалууд: Minimal design Энэхүү төрөл бий болох гол шалтгаан нь бас л нийгмийн сэтгэхүйтэй холбогдон тайлбарлагддаг бөгөөд барилга архитектури, интерьер, экстирьерт ихээхэн ашиглагдах болсон бөгөөд жишээ нь хуучин уламжилалт нүсэр цонх сонгодог хүнд өнгөөр шийдсэн тавилга тэдгээрийн өрөөнд доторхи зохион байгуулагдах өрөлт зэргээс датгалзан, гаднаас хархад мөнгөлөг, тунгалаг шулуун, цэвэр гадаргуунуудтай дотоод зохион байгуулалтын хувьд маш энгийн хагас өнгүүдээр шийдсэн орчины өнгөөс үл ялгарах өнгөтэй тавилга, шийдэл материалын хувьд маш жижиг энгийн элементүүдээр /mini/ бүтээгдсэн байдаг. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 4-р хуудас Нийт хуудасны тоо: 18 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдЛого тэмдэгтийн тухайmoon Брэнд ба Брэндингийн тухай DESIGN new new new new new setgegdel setgegdel singleness mother fixation horse.04 horse.03 horse.02 horse.01 composition two horse wind НайзуудDESIЦагаан хараацай |